Д.Трампын Катар улстай байгуулсан 1.2 их наяд ам.долларын гэрээ нь Персийн булангийн түүхэн дэх хамгийн том хэлэлцээр болжээ

Д.Трампын Катар улстай байгуулсан 1.2 их наяд ам.долларын гэрээ нь Персийн булангийн түүхэн дэх хамгийн том хэлэлцээр болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Катар улсад хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-Катарын хооронд нийт 1.2 их наяд ам.долларын эдийн засгийн гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү түүхэн гэрээ нь АНУ болон Персийн булангийн орнуудын хооронд хэзээ ч байгаагүй хамгийн том эдийн засгийн хэлэлцээрт тооцогдож байна.

Тус гэрээнд, Катарын Qatar Airways компани АНУ-ын Boeing компаниас 210 ширхэг 787 Dreamliner болон 777X онгоц худалдан авах 96 тэрбум ам.долларын гэрээ багтаж байгаа бөгөөд энэ нь АНУ-д жил бүр 154 мянган ажлын байр бий болгоно гэж тооцоолж байгаа аж. Мөн АНУ-ын McDermott компани Катарын эрчим хүчний төслүүдэд 8.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан бол Parsons компани 97 тэрбум ам.долларын инженерийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. 

Харин АНУ-ын Raytheon компани Катар улсад 1 тэрбум ам.долларын үнэ бүхий дрон эсэргүүцэх систем нийлүүлэх гэрээ байгуулсан бол General Atomics компани 2 тэрбум ам.долларын MQ-9B дроны гэрээг тус тус байгуулжээ. Энэхүү 1.2 их наяд ам.долларын гэрээ нь АНУ болон Катарын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, олон мянган ажлын байр бий болгох боломжтой гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN