Д.Трамп Сирийн шинэ удирдагч Ахмад аль-Шараатай “танилцах уулзалт” хийхээр болжээ

Д.Трамп Сирийн шинэ удирдагч Ахмад аль-Шараатай “танилцах уулзалт” хийхээр болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт хийж буй айлчлалынхаа хүрээнд Сирийн шинэ удирдагч Ахмад аль-Шараатай уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Цагаан ордны мэдээлснээр, энэ уулзалт нь албан ёсны хэлэлцээр гэхээсээ илүү “танилцах уулзалт” байх бөгөөд Д.Трамп Сирийн Ерөнхийлөгчтэй “мэндчилэх”-ээр тохиролцсон гэжээ.

Ахмад аль-Шараа нь өмнө нь Аль-Каидагийн салбар бүлэглэл болох Хаят Тахрир аш-Шамыг удирдаж байсан бөгөөд 2016 онд тус бүлэглэлээс харилцаагаа тасалж, 2024 оны 12 дугаар сард Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагаасны дараа Сирийн Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Харин Д.Трампын Ахмад аль-Шараатай хийх уулзалт нь АНУ-ын Сирийн бодлогод томоохон өөрчлөлт авчирч байгаа бөгөөд тэрээр Сирид тавьсан бүх хориг арга хэмжээг цуцалж байгаагаа зарласан юм.

Д.Трамп “Сири улсад олон жилийн дайны дараа сэргээн босголт хийх боломжийг олгох ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнийг энэхүү шийдвэрийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман болон Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар дэмжсэн бөгөөд тэд Д.Трампыг Ахмад аль-Шараатай уулзахыг уриалсан юм. Гэсэн хэдий ч, Д.Трампын уулзалт болон хориг арга хэмжээний цуцлалт нь зарим талаар шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, Израиль улс Ахмад аль-Шараагийн өнгөрсөн үеийн террорист холбоотой түүхийг дурдаж, АНУ-ыг болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC