Тайванийн хоёр иргэн АНУ-ын агаарын цэргийн байгууламжуудын зургийг нууцаар авч байгаад баригджээ

Тайванийн хоёр иргэн АНУ-ын агаарын цэргийн байгууламжуудын зургийг нууцаар авч байгаад баригджээ

АНУ-ын хууль сахиулах байгууллага өчигдөр /2025.05.12/ Тайванийн хоёр иргэнийг Калифорни мужийн Трэвис агаарын баазын ойролцоо цэргийн байгууламжуудын зургийг нууцаар авч, бичлэг хийж байхад нь баривчилсанболохыг мэдэгджээ.

Учир нь Тайванийн хоёр иргэн агаарын баазын нэвтрэх хязгаарлалттай бүсийн ойролцоо дрон, өндөр нарийвчлалтай камер ашиглан зураг авч байжээ. Тэдэнд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хууль зөрчсөнүндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Тэднийг баривчлах үеэр тусгай технологи бүхий бичлэгийн төхөөрөмж, шифрлэгдсэн SD картууд хураан авчээ. 

Энэхүү хэрэг явдлын талаар АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос гаргасан мэдээлэлд, "Аливаа гадаадын иргэн АНУ-ын цэргийн объектод хяналтгүй хандалт хийх, мэдээлэл цуглуулах үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл. Тиймээс бид хуулийн дагуу бүрэн шалгалт явуулж байна” гэжээ. 

Тайванийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ талаар сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа, “Хэрвээ иргэд АНУ-ын хууль тогтоомж зөрчсөн бол бид тус улсын хууль хяналтын байгууллагуудтай бүрэн хамтран ажиллах болно” гэжээ. Харин зарим шинжээчид "Энэхүү явдал нь Тайвань, АНУ-ын стратегийн түншлэлд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байгаа бол зарим шинжээчид үүнийг тагнуулын зорилготой үйлдэл байж болзошгүйгэж үзжээ.

Эх сурвалж: CNN