Туркт болох Орос, Украины энхийн хэлэлцээрт В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй байна

Туркт болох Орос, Украины энхийн хэлэлцээрт В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Уиткофф өчигдөр /2025.05.12/ хийсэн мэдэгдэлдээ, "хэрэв Украин болон Орос улс шууд хэлэлцээ эхлүүлэхгүй бол АНУ энэхүү энхийн яриа хэлэлцээнээс гарна" гэжээ.

Туркийн Истанбул хотод болохоор төлөвлөгдөөд буй Орос, Украины энхийн хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Оросын удирдагч В.Путин нарыг шууд уулзалт хийхийг уриалсан юм.

Харин Оросын тал хэлэлцээнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч, В.Путин өөрөө оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. 

Европын орнууд, тэр дундаа Франц, Герман, Польш, Их Британи зэрэг улс орнууд Украиныг дэмжиж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ч, Д.Трампын мэдэгдэл энэхүү хүчин чармайлтад саад учруулж болзошгүй байгаа ажээ.