Эквадорын эрх баригчид өчигдөр /2025.05.12/ мэдэгдэл хийж, "55 хоногийн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сард далайд сураггүй алга болсон таван загасчныг Галапагосын арлуудын ойролцоо эсэн мэнд олсон" гэжээ.
ВИДЕО:
Five fishermen—three Peruvians and two Colombians—were found off the coast of Ecuador 55 days after their ship went missing in the open sea.
— NEXTA (@nexta_tv) May 12, 2025
The men survived a generator breakdown and the loss of communication while drifting in the area of the Galápagos Islands, living off fish… pic.twitter.com/ic2cTlAN90
Загасчдын гурван нь Перу, хоёр нь Колумбын иргэн байсан бөгөөд тэд хар салхинд өртөж, завины генератор нь эвдэрсэн улмаас холбоо тасарсан байжээ. Ингээд загасчид зүг чиггүйгээр хөвж, далайн дунд зөвхөн загас барьж, борооны усыг цуглуулан амь зууж байжээ. Тэд ямар ч гаднын тусламжгүйгээр бараг хоёр сар амьдарч чадсан нь ховор тохиолдол хэмээн аврагчид үнэлж байгаа аж. Учир нь тэдний зарим нь турж эцэж, нарны түлэгдэлттэй байсан ч, ноцтой өвчлөлгүй, ухаан санаа нь саруул байжээ. Одоогоор тэднийг Галапагосын эмнэлэгт хянаж байгаа аж.
Эх сурвалж: NEXTA