Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 22 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 22 градус дулаан байна

Өнөөдөр /2025.05.12/ баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +16... +21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +20…+22 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.