Европын охидын математикийн олимпиадад дөрвөн монгол сурагч өрсөлдөж байна

Европын охидын математикийн олимпиадад дөрвөн монгол сурагч өрсөлдөж байна

Европын охидын математикийн 14 дэх удаагийн олимпиад Косово Улсын Приштина хотноо энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн. 

Олимпиадад манай улсаас Нийслэлийн "Эрдмийн хишиг" сургуулийн сурагч Н.Болор, "Орчлон" сургуулийн сурагч А.Мишээл, 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану, Өвөрхангай аймгийн "Хархорин" гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч Б.Оюунбилэг нар эх орноо төлөөлөн оролцож байна.

Сонирхуулахад, тус олимпиад өнгөрсөн онд Гүрж улсын Цхалтубо хотод болоход Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч Э.Энхжин, Нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Нийслэлийн I сургуулийн сурагч Г.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байв.