УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал улираан томилогдохоор яригдаж буй ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас Боловсролын зээлийн сантай холбоотой асуулт асуусан юм.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монгол Улсын 24 тусгай сангийн хамгийн чухал сан нь Боловсролын зээлийн сан. Татвар төлөгчдийн 1.4 их наяд орчим төгрөгөөр санхүүжиж, 1,3 сая суралцагчдад хүрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд эдгээр дэмжлэгээс гадаадад суралцаж буй 3700 орчим суралцагчдад 360 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Дотоодын зээлийн эргэн төлөлт 98 хувь, гадаад зээл дөрвөн хувь байгаа нь ялгаатай бөгөөд дотоодын зээл авсан суралцагчдын мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд оруулдагтай холбоотой. Эдгээр зээл эргэн төлөгдөж байж дараагийн хүүхдүүдэд суралцах боломж нээгдэнэ. Прокурын Ерөнхий газар, АТГ, Цагдаагийн ерөнхий газраас гарсан ажлын хэсгээс 1600 гаруй хүнээс мэдүүлэг авч, Боловсролын зээлийн сантай холбоотой зөрчил, дутагдлыг арилгахаар ажиллаж байна вэ.