СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүн амиа алдсан осол урсгал сөрсний улмаас гарсан байж болзошгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүн амиа алдсан осол урсгал сөрсний улмаас гарсан байж болзошгүй байна

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт зам гарсан зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 03-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсний улмаас 1 тээврийн хэрэгсэл шатаж, 2 том хүн 1 хүүхэд нас барсан байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн осол урсгал сөрсний улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна. 




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө