ВИДЕО: Сурагчид амралтын өдөр нөхөж хичээллэхгүй

ВИДЕО: Сурагчид амралтын өдөр нөхөж хичээллэхгүй

Сар шинийн баяртай холбогдуулан ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва гараг буюу гуравдугаар сарын 5-ныг дуустал бүх нийтээр амрах Засгийн газрын тогтоолыг батласан.

ВИДЕО:

Гэхдээ дараа нь нөхөж ажиллана. Ингэхдээ 2025 ондоо багтаад, аль ч үед нөхөж ажиллаж болохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгосон юм. 

Тэгвэл ЕБС-ийн сурагчид хичээлээ хэрхэн нөхөх талаар Боловсролын сайд Н.Наранбаяр мэдээллээ. Тэрбээр "Энэ жилийн Цагаан сарын амралтыг Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ амралтыг эдэлнэ. Түүний дараа гурав хоногийн хичээлийг цахим болон бие даалтын байдлаар, сургууль болгон өөрсдийн онцлогт нийцүүлэн нөхөх чиглэл өгсөн. Бямба гарагт шууд хичээллэ гэж Боловсролын яамнаас огт хэлээгүй" гэлээ.