Боловсролын сайд Н.Наранбаяр өнөөдөр ирэх жил буюу 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг өнөөдөр /2025.02.27/ танилцууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, энэ үеэр "Дунд сургуульд Аюулгүй амьдрах ухаан гэж маш сайн сурах бичигтэй хичээл ордог. Энэхүү хичээлийн хэрэгжилтийг хэмжээд үзэхэд 30 хувьтай байна. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Тийм учраас бие даалтын 7 хоногоор Улаан загалмайтай хамтраад бие биедээ туслах, аврах, хамгаалах үйл ажиллагаа, Аюулгүй амьдрах ухаан хичээлийг илүү дадлагажуулах ажлыг хийдэг болгохоор ажиллаж байна. Бие даалтын 7 хоног арваннэгдүгээр сард нэг бий. Гурваас дөрөвдүгээр сарын хооронд нэг байгаа. Бие даалтын 7 хоног дээр бие биедээ аварч тусалдаг, гамшиг осол болоход аюулгүй гараад явдаг зохион байгуулалтыг хүүхдүүдэд заана. Ахуйн янз бүрийн осол аваараас өөрийгөө хамгаалах ухааныг сурах бичгийн дагуу зааж эхэлнэ. Энэ бүх сургуулиудад хэрэгжинэ" гэсэн юм.