2025-2026 оны хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийг танилцуулав.
Тодруулбал, энэ хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг 7 хоногоор сунгаж зургаан 7 хоног амраахаар болжээ. Тиймээс зуны амралт эхлэх хугацааг нэг 7 хоногоор хойшлуулах аж. Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилийн зуны амралт зургадугаар сарын 15-аас эхлэх юм байна.
Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын яам 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтэц гаргаснаа зарлаж байна. Нийслэл болон хөдөө орон нутгийн хичээлийн жилийн бүтцийг өөр байдлаар гаргадаг. Тодруулбал, 7 хоногийн зөрүүтэй байдаг. 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байна. Өвлийн амралтыг нэг 7 хоног сунгаж байгаа. Арванхоёрдугаар сарын 15-аас бага сургууль амраад нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Зургаан 7 хоног амарна гэсэн үг. Эд хүйтний үеэр хүүхдүүдийг амрааж, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой.
ВИДЕО:
Дунд сургууль 7 хоногийн дараа буюу 12 сарын 22-оос амарна. 7 хоног амарна. Ахлах сургууль 12 сарын 22-оос амарна. Эхний 7 хоног цахимаар хичээллэнэ. Өвлийн амралтыг нэг 7 хоног сунгаж байгаа учраас зургадугаар сард нэг 7 хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амарна гэсэн үг. Зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын 7 хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг. Тиймээс энэ хугацаанд амралт, хичээлийг зохицуулж байна" гэлээ.