Сурагчдын амралтыг өөрчлөх талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ

Сурагчдын амралтыг өөрчлөх талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ

Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар Боловсролын яаманд мэдээлэл хийнэ.

Өөрчлөлт хийхээс өмнө хоёрдугаар улирлын амралт болон бие даалтын долоо хоног дараах хуваарьтай байсан юм.

  • Бие даалт: Нийслэл: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал
  • Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал

II улирлын амралт: 

  • Нийслэл: 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал
  • Орон нутаг: 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал
  • III улирлын амралт:  
  • Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
  • Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс