Сар шинийн баяраар шинийн 1, 2, 3-нд амрах хуулийн зохицуулалттай. Харин энэ жил шинийн 1-н тасарч байгаа тул шинийн 2, 3-нд амрахаар байгаа бөгөөд энэ өдрүүдэд амралтын өдөр буюу бямба ням гараг таарч байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Сургууль битүүн болон шинийн 4, 5-ны хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, МИУС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессоос 2025 оны хоёрдугаар сарын 21, 24-ний өдөр ирүүлсэн албан хүсэлт, төрийн өмчит их сургуулиудын хичээл зохион байгуулалтын нийтлэг шийдвэрийн хүрээнд 2025 оны хоёрдугаар сарын 28 /Сар шинийн битүүн/, гуравдугаар сарын 3, 4-ний /Шинийн 4, 5/ өдрүүдийн хичээлийг цахимаар зохион байгуулах болжээ.