Өнөөдөр /2025.01.13/ олон нийтийн сүлжээнд "ажлаа хийж байсан эмчийг ухаан алдтал цохиод унагаажээ" гэх бичлэг цацагдсан. Цахим орчинд цацагдсан бичлэгт, "эмч бололтой нэгэн хүн газар хэвтэж байгаа нь харагдах бөгөөд цагаан хувцастай эмэгтэйчүүд нэгэн эрэгтэй хүн рүү "чи хүн алчихлаа" хэмээн орилох" нь гарах ажээ.
Тэгвэл бид энэ талаар холбогдох төрийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2025.01.13- ны өдрийн 09.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх гээд иртэл оруулахгүй маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар дээрх асуудалтай холбоотой бусдын биед халдаж зодсон, гэмтэл учруулсан зүйл тогтоогдоогүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зорилгоор шалгалтын ажиллагааг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлж байна" гэлээ.
Яанаа‼️ажлаа хийж байсан эмчийг ухаан алдтал цохиод унагаажээ‼️ Юу болоод байна ааа‼️ pic.twitter.com/c9dQS0iHTc
— Мягмартогтох Далай (@miigaasbntv) January 13, 2025