Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний квот, ажлын байрны хөнгөлөлт хоёрыг тусад нь ойлгох хэрэгтэй

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний квот, ажлын байрны хөнгөлөлт хоёрыг тусад нь ойлгох хэрэгтэй

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.12.24/ Засгийн газраас өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний өргөн барьсан хууль болон Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хуультай холбоотой жагсаал цуглаан болсон. Жагсаал цуглаанд оролцогчид шаардлага хүргүүлсэн юм байна лээ. Өчигдөр 11:00 цагаас жагсаал зохион байгуулагч арван хүнтэй уулзая гэхэд нэг нь ч орж ирсэнгүй. Харамсалтай байна. Тэр хүмүүс өнөөдөр Монголын Ардчилсан холбоон дээр байгаа болов уу гэж бодож байна. Учир нь энэ жагсаал цуглааныг МоАХ-оос зохион байгуулж байгаа. МоАХ-оос мэдэгдэл ирүүлсэн байна лээ. Өчигдрийн мэдэгдэл хийсэн Женко Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нарын гишүүд бол МоАХ-нд харьяалагддаг. Энэ хүмүүс уг нь ирээд тайлбарыг сонссон бол хэрэгтэй байлаа.

Дээрх зургаан гишүүний хууль болон Засгийн газраас өргөн барьсан Монголын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хуулийн талаар маш их маргаан, үл ойлголцол үүслээ. Ихэнхдээ санаатайгаар мушгин гуйвуулах, өргөн бариагүй хуулийн заалтыг өргөн барьсан мэтээр хүмүүст ойлгуулсан зэрэг харамсалтай, увайгүй, хариуцлагагүй үйлдлүүд гарлаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын зургаан гишүүн гурван хуулийг өргөн барьсан. Тодруулбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийг өргөн барьсан. Энэ нь Засгийн газраас өргөн барьсан ажилах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиас тусдаа хууль байсан. Тухайлбал, Уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаас бусад эдийн засгийн чиглэлээр үйл яажиллагаа явуулах гадаад ажилтаны хувь хэмжээг тогтоохгүй байх бөгөөд энэ хугацаанд ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө хэмээн хоёр жилийн хугацаанд ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг царцаах хууль байсан. Энэ хуулийг МУ-ын Загсийн газар дэмжээгүй. Хөдөлмөрийн сайдын хувьд энэ хуулийг дэмжиж болохгүй гэдэг саналыг өгсөн.

Ажиллах хүчний асуудлыг тусгайлан хөндөж болохгүй. Мөн хэмжээ хязгааргүйгээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болохгүй гэдэг саналыг Хөдөлмөрийн сайдын хувиар санал өгсөн.

Улмаар энэ хуулийг буцаан татсан учраас Монголд ажиллах гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг хөндөхгүй байх буюу хуучин хуулиар явна гэсэн үг. Гэхдээ П.Сайнзориг нарын хуулинд дагасан хоёр хууль орж ирсэн. Нэг нь манай улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын квот, ажлын барйны төлбөрийг УИХ цаашдаа тогтоож байя гэсэн заалт оруулж ирсэн. Нөгөөх нв зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсныг бид хэлэлцээд энэ заалтыг авааад явья гэдгийг дэмжсэн. Тодруулбал, гадаадаас хууль бусаар ажилтан авч ирж байгаа ажил олгогч нарт бид хариуцлага тооцож чадахгүй байгаа. Мөн гадаадаас ажиллах хүчин авч ирчихээд хөдөлмөрийн гэрээгээ дагаж мөрдөхгүй байгаа ажил олгогч нарт хариуцлага тооцох, гуравдугаарт гадаад руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж монгол залуусыг хууран мэхлээд урьдчилгаа мөнгө авч залилдаг хүмүүст хариуцлага тооцох хууль байсан. Энэ хуулийг харамсалтай нь буцааснаар Зөрчлийн хууль мөрдөгдөхгүй байх нөхцөл үүслээ.

Ажиллах хүчний квот, ажлын байрны хөнгөлөлт хоёрыг тусад нь ойлгох хэрэгтэй. Хуулийн төсөл татагдсан тул квотын асуудлыг дахиж хөндөхгүй гэж ойлгож болно.

Өмнө нь том аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим компани өөрийнхөө оруулж ирэх ажилчдыг ЗГ-ын хуралдаанд танилцуулаад 100 хувь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг байсан. Гэтэл харамсалтай нь дунд, жижиг аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлтийг эдэлж чадахгүй, өнөөдөр ажиллах хүчний хомсдолд орчхоод байна.  

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн зохицуулалтад:

  1. Гадаад ажилтаны тоо хэмжээг тогтоох асуудал нь цаг хугацааны хувьд төсөв батлагдсаны дараа шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсны дараа тоо, хувь хэмжээг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор батлах,
  2. Аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах урьдчилсан зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх, хүнд суртлыг арилгах , цахимжуулах зохицуулалтыг тусгасан.
  3. Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг УИХ-ын баталсан бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар тогтоох.

Монгол Улсын Засгийн газар хуулийг өргөн барихад Засгийн газрын бүх гишүүн санал өгдөг. Энэ бол хамтарсан Засгийн газар. Хамтарсан Засгийн газарт орсон бүх АН-ын гишүүд энэ хуулийг дэмжсэн. Гэтэл өчигдөр АН-ын бүлэг харамсалтайгаар Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн тайлбарыг сонсохгүйгээр улс төрийн хөнгөн шийдвэр гаргаж, Засгийн газрын энэ хуулийг дэмжихгүй гэж иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөнд харамсалтай байна" гэжээ.