УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр /2024.12.11/ болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд Байнгын хороод болон Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар 2025 онд 35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргаж хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх тухай саналыг гаргалаа.
Тус саналыг байнгын хорооны гишүүдийн 63.9 хувь нь дэмжив.