Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд утааны сонсголын товыг батлуулахаар болжээ

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд утааны сонсголын товыг батлуулахаар болжээ

Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн "Амьсгалмаар байна" тайван жагсаал өнөөдөр /2024.12.06/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү жагсаал иргэн Ч.Ганжавхлангийн уриалгаар эхэлсэн бөгөөд утааны асуудлаар хэд хэдэн шаардлагыг УИХ-д хүргүүлнэ гэдгээ тэрбээр мэдэгдэж байгаа юм. 

Тэгвэл Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-н гишүүн С.Эрдэнэболд гарч ирж шаардлагуудыг сонсож, хяналтын сонсголыг даваа гарагийн байнгын хорооны хурлаар яаралтай оруулж сонсголын товыг батлуулахаар болжээ.

Энэ талаар иргэн Ч.Ганжавхлан, "Утаа бол хамгийн том хүний эрхийн зөрчил учир хамтарч ажиллахаа илэрхийлж, Улаанбаатарын хамгийн утаатай уулын орой дээр утаан дунд сууж байгаад асуудал ярьсан хэлэлцүүлэг хийх болов. Бага багаар үр дүн явж л байна" хэмээн цахим хуудсандаа хуваалцсан байна.