"Төсвийн хэт тэлэлтийн ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй" гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ

"Төсвийн хэт тэлэлтийн ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй" гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ

"Төсвийн хэт тэлэлтийн ачааллыг даах чадал бизнес эрхлэгчдэд байхгүй" гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд, "Төсвийн зардалтай холбоотойгоор манай танхимыг ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн. Танхим их хуралд суух төлөөллийг эрх баригч намын хүүхэлдэй бол гэж илгээгээгүй. Зах зээлийг авч яваа хүмүүсийн төлөөлөл бол гэж илгээсэн. Улсын төсвийг батлах нь УИХ-ын онцгой эрх. Засгийн газар хамтарсан засаг нэрээр татвар төлөгч нарын мөнгийг хязгааргүй тэлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Энэ удаагийн төсвийн төслийг батлах юм бол бид үндсэн зарчмаасаа ухарна. Тиймээс буцааж татах хэрэгтэй. Мөн Сангийн сайд хариуцлага хүлээх хэрэгтэй. Танхим эрс эсэргүүцэж байна. Хамгийн гол нь татвар төлөгч бид цар тахлаас хойш бүх татвараа дандаа биелүүлж ирсэн. Өнөөдөр татвар төлөгч нар төрийн данхайсан бүтцийг тэлэхгүй.

Засгийн газрын бодлогын үр дүнд цар тахлын дараах жилүүдээс манай улсын төсөв тэлсэн.

  • 2021-2022 онд төсвийн орлого 5 их наядаар, зарлага 3 их наядаар, 
  • 2022-2023 онд төсвийн орлого 7 их наядаар, зарлага 4 их наядаар
  • 2023-2024 онд төсвийн орлого 4 их наядаар, зарлага 8 их наядаар өссөн байна. 

Харин одоо хэлэлцэгдэж байгаа төсвийн төслийн хувьд, орлого, зарлага нь 5, 5 их наядаар өссөн байна. 2022 онтой харьцуулахад хоёр дахин их төсөв хэлэлцэж, батлахаар зөвлөлдөөд явж байна. Монгол Улсад боломж тодорхой хугацаанд олдож байна. Гэхдээ энэ хугацаатай. Орлого өсөхийн хэрээр төсвийн урсгал зардал маш их нэмэгдсэн нь таагүй. Зүй нь, орлого өссөн жилүүдэд хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, бизнесүүдийг тэлж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Монгол Улс эдийн засгийн таатай үеэ зохистой ашиглахгүй байна. Бага ч гэсэн хуримтлал бий болгох хэрэгтэй. Олсон гээд үрээд байвал насаараа ард хормойгоороо урдахаа нөхнө" гэв.