АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф "Fox News" сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын Аляска мужийн Анкориж хотод болсон уулзалтын талаар шинэ мэдээлэл дэлгэжээ.
Түүний хэлснээр, уулзалтын эхний мөчөөс л Оросын тал “бараг тэр даруй” буулт хийсэн байна. Стив Виткофф, “Оросууд Аляскад болсон анхны уулзалтаар бараг тэр даруй буулт хийсэн. Энэ нь тэд илүү найрсаг, уян хатан байхыг хүсч буйгаа харуулсан нэг илэрхийлэл байсан” гэжээ.
Мөн тэрээр, "Д.Трамп болон түүний төлөөлөгчид Украины асуудалд түр гал зогсоохоос илүүтэй урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулахад анхаарлаа төвлөрүүлсэн" гэдгийг онцолсон байна.
Стив Виткофф, “Бид тэнд маш их цагийг зарцуулсан. Учир нь энхийн гэрээ байгуулах чиглэлээр бодит ахиц гарсан. Ерөнхийлөгч Д.Трамп олон урьдчилсан нөхцөлийг ойлгож эхэлсэн учраас "яагаад бүрэн хэмжээний энхийн гэрээ байгуулахыг хичээж болохгүй гэж" гэсэн байр суурийг илэрхийлсэн” нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC