Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унасан тухай дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 19:54 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгчээ.