Монголын ФМ Радиогийн Нэгдсэн Холбооны тэргүүн захирал О.Цацралыг бид урьж ярилцлаа. Тэрбээр Монголд гурав, АНУ-д хоёр нийт таван мэргэжлийг эзэмшсэн бөгөөд өдгөө залуустаа үлгэр жишээ болохоор эх орондоо олон салбарт хүчин зүтгэж байгаа юм.
ВИДЕО:
Тэрбээр Дархан уул аймгийн 104.5 радиогийн хөтлөгчөөр ажлын гараагаа 2002 онд эхэлж 2007-2014 онд Улаанбаатар хотноо 105.5 болон Их Монгол фм 99,7 радиогийн захирлаар ажиллаж байжээ. Ийнхүү 20 гаруй жилийн хугацаанд Радиогийн салбарт ажиллаж буй болохоор фМ Радиотой түүний амьдралын бүхий л цаг хугацаа уягдсан байдаг.
-Бага ахуй наснаасаа эхлэн ФМ радиод дуртай хүүхэд байсан гэлээ. Тэгвэл арван жилээ төгсөөд мэргэжил сонгох чухал агшинд яагаад хүнсний технологич болохоор шийдэж байв гэдэг анхаарал татаж байна ?
-Анх ШУТИС-ийн Химич, Хүнсний технологич гэсэн хоёр мэргэжлээр төгсөж байлаа. Ээжтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр сонгож байсан. Арван жилдээ Химийн хичээлдээ сайн сурагч байсан. Тухайн үед ээж маань маш үнэтэй зөвлөгөөг хэлсэн бөгөөд энэ мэргэжлийг эзэмшсэндээ үргэлж талархаж явдаг даа. Ээж маань “Хүн байгаа цагт хүнс гэдэг зүйл байнга оршин тогтнож, дайн болсон байлаа ч хүмүүс ямар нэгэн байдлаар идэж ууж амьдарна. Тиймээс миний охин энэ мэргэжлээ сонгоод эзэмшээд явбал яасан юм бэ” гэж байсан. Ковидын үеэр энэхүү мэргэжил маань миний орлогын эх үүсвэр болоход хамгийн их тусалсан даа. ШУТИС-ийг төгссөний дараа надад яг нэг зүйл дутагдаад байсан. ФМ радиодоо ажиллаж байсан болохоор тухайн чиглэлээрээ гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ гарсан. Үүний үндсэн дээр СУИС-ийн РАДИО ТЕЛЕВИЗ МЕДИА УРЛАГИЙН ИХ сургуульд сэтгүүлч мэргэжлээр дахин суралцсан. Заа уг сургуулиа мөн дүүргээд АНУ-руу кино продюсер, Бизнесийн удирдлага мэргэжлээр сурч төгсөж ирээд одоо эх орондоо ирээд сурсан зүйлүүдээ ажил болгоод явж байна.
-Жаахан хүүхэд байхаасаа эхлэн ФМ Радиогийн салбарт дурлаад ажиллаж эхэлжээ. Яг хэдэн настайгаасаа эхлэн ажиллаж байв. Тухайн үеийн хөгжилтэй дурсамжуудаас сонирхуулж болох уу?
-Миний хувьд маш бага наснаасаа эхлэн ажлын амт шимтийг мэдэрч байлаа. Угаагчаас эхлэн бараг хийж үзээгүй ажил байхгүй гээд хэлчихэд болно. ФМ Радиогийн анхны гараа маань Дарханы ФМ Радиогоос эхлэлтэй. Заа оюутан болж Улаанбаатарт орж ирээд “Их Монгол Радио”-д анх ажиллаж байсан. Надтай хамт Анар Төмө, Төмөр Төмө гээд их гоё дуулдаг хоёр залуу байсан.
Тухайн үед чинь би их наалинхай шингэн хоолойтой хүмүүс миний хоолойг сонсчхоод царайг маань харахаар ирээд ажлын гадаа байж байсан ч үе бий.
Тухайн үедээ фМ Радио нэлээн хүчээ авсан үе байсан шүү дээ. Алдартай хамтлаг дуучдаас хүртэл бэлэг ирдэг байсан. Тэр үед би нэлээн бондгор мяраалаг охин байлаа. Флаш гээд хамтлагийн нэг гишүүн нь харахаар ирээд хоолой шигээ охин биш байна аа, бондойсон тарган охин байдаг юм байна шүү дээ гэж байсан. Хүн үргэлж нэг хэвээрээ байхгүй шүү дээ.
-Бондгор байсан гэлээ. Гэвч Америкийн нэгдсэн улсад эх орноо төлөөлөөд Миссийн тэмцээнд орж байсан шүү дээ. Тухайн үеийнхээ дурсамжуудаас хуваалцвал?
Би нэлээн бондгор тарган хүүхэд байсан. Хоол зүйч мэргэжлээр суралцсанаас хойш нэлээн жин хасаж эхэлсэн. Монголд байх үедээ Радиогийнхоо хамт олонтойгоо хамтран маш олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байсан. Тэр тэмцээнд яагаад орсон вэ гэхээр Мисс гэдэг чинь өөрөө маш үзэсгэлэнтэй хөөрхөн эмэгтэйчүүд байдаг.
Монгол эмэгтэй ямар хүчтэй дайчин ажилсаг байдаг вэ гэдгийг харуулах зорилготой олон улсын Гоо бүсгүйн тэмцээнд орж байлаа. Тэгсэн орох байтугай бүр түрүүлчихсэн зогсож байсан.
- Хамгийн анх Фм радиогоор хөтөлж байсан нэвтрүүлэг ямар нэртэй нэвтрүүлэг байв. Мөн холбоотой дурсамж маш их байгаа байх аа хуваалцаж болох уу?
Миний анхны нэвтрүүлэг гэвэл “Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ?” гэдэг нэртэй, эрчүүдийг чаддаг нэвтрүүлэг байсан. Найз охин, эхнэр, экс гээд тухайн эрэгтэй хүний талаар мэдээлэл өгөөд уулзах болтол нь ярьдаг тийм нэвтрүүлэг. Тухайн үедээ маш жаахан хүүхэд байсан мөртлөө яаж хийж байсан юм бол гэж одоо боддог юм аа. Энэ талаар ярихад нэг санаанаас гардаггүй түүх байдаг. Манай ажлын газар Гранд Флаза-д 1900-1950 зэрэг байрладаг байсан. Нэвтрүүлэг дундуур нэг хүнтэй яриад “ Хоолой шигээ хөөрхөн царайтай юу уулзъя” гээд утсаа тасалсан юм. Тэгсэн тэр залуу нь тухайн үеийн олны танил маш нэр хүндтэй моделийн найз залуу байж таарсан. Нэвтрүүлэг дууссаны дараа намайг “Чамайг ална. Хамаг юм бусниулчихлаа гадаа чинь ирчихсэн байна гараад ир" гээд маш ууртай ярьж байсан. Бид хэд бүгд тэр орой ажлаасаа гараагүй, ажил дээрээ хонож байлаа. Сүүлдээ нөгөө ах чин ахын дүү гараад ирээ зүгээр царайг чинь харж санаагаа амраачхаад явлаа гэж байсан. Тэгсэн ч мэдээж айгаад гараагүй л дээ. Ийм нэг хөгжилтэй дурсамж санаанаас ер гардаггүй юм.
-ФМ радиод ажиллаж байх үедээ олны танил болсон ямар хэсгүүдийг хэлж байсан вэ?
"Миний ФС" Радиогийн нэрийг Анжилла гэдэг байсан. Хүмүүс бол ихэвчлэн Анжилла гэдэг талаар нь хардаг байх.
Тухайн үед мэдээллийн зууч 1900-1950, мобикомын Hi tone, Амжилт.ком заа мөн дуунуудын мэндчилгээ рекламуудыг хэлж байжээ.
Хүмүүс намайг хэлсэн гэж тэр бүр мэддэггүй, ФМ Радиогийн хөтлөгч хүн тухайн хэлж байгаа зүйлсээсээ хамаараад ямар ч хоолой гаргах чадвартай байх ёстой байдаг.
- Танаас үлгэр жишээ авдаг олон залуус байдаг байх. Тэдгээр залууст зориулаад Hollywood Universal- 90.7 ФМ радиод хөтлөгч хэрхэн хийж байсан талаараа сонирхуулбал ?
Маш том аз завшаанаар Hollywood Universal- 90.7 ФМ радиод хөтлөгч хийж байлаа.
Үүнийг ярихын тулд нэг түүхийг заавал ярих хэрэгтэй. Би Монголд ажиллаж байх хугацаандаа “Их Монгол Радио” -ийн захирал хийж байсан. АНУ-д очоод нэг нэвтрүүлэгт уригдаж орохдоо Камилла гэх эмэгтэйтэй танилцаад өөрийнхөө талаар ярилцаж байсан. Тэр эмэгтэй надад санал тавиад маш том аз завшаанаар Hollywood Universal- 90.7 ФМ радиод хөтлөгч хийх аз тохиол таарсан. Тэнд би Азийн улс орнуудын талаар нэвтрүүлэг хийдэг байсан.
- Хамгийн сүүлд Монголын Радиогийн нэгдсэн холбооны захирал учраас энэхүү асуултыг асуугаад ярилцлагаа дуусгая. Монголын Радио, Гадаадын Радио ялгаа нь юу байна Монголын радио эргээд сонсогчдоо татаж чадах уу?
Манай улсын хувьд гэвэл хэтэрхий хуучны баригдмал хэв шинжтэй хэвээрээ л байгаа гэж ажиглаж байна. АНУ-ын хувьд гэвэл ФМ Радиогийн анхдагч орон гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Түүнийгээ дагаад маш чөлөөтэй байдаг. Тэнд хаана ямар зүйл гол сэдэв болж байна тухайн зүйлүүд нь ФМ радиогоор явдаг. Мөн мэдээ, Чөлөөт нэвтрүүлэг гээд илүү төрөлжсөн байдлаар явагддаг. Сүүлд хийсэн нэг чухал ажлаасаа хуваалцаад ярилцлагаа дуусгая. Манай улсын хувьд Япон улсын машин маш их байдаг. Монголын ихэнх Радионууд маань болохоор долгионоосоо хамаараад явах боломжгүй байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор сонсогчид цөөрсөн байж болох юм. Энэ ажлыг судалсны үр дүнд нэгэн баяртай мэдээ хэлэхэд одоо Монгол явж буй бүх машинд ямар ч долгионы фМ Радионууд явах боломжтой болсон. Тэгэхээр одоо манай улсын ФМ радионууд маань агуулга хөтөлбөртөө л анхаарах үлдлээ гэсэн үг л дээ.
-Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа
-Намайг урьж оролцуулсанд мөн баярлалаа.