Япон Улсын Токио хотноо ирэх сарын 23-нд анх удаа Монголын бий биелгээ бүжгээр дагнасан тоглолтыг Монгол, Японы урлагийн агентлаг зохион байгуулахаар болжээ.
Токиогийн "Musashino Forest Sport Plaza" урлаг, спортын ордонд болох тус тоглолтод Монголын “Хүн” театрын бүжигчид оролцох бөгөөд хоёр улс соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд болж буй цуврал арга хэмжээний нэг учраас бий биелгээг япон ардын урлаг, өв соёлтой хослуулан найруулга хийсэн талаараа зохион байгуулагчид мэдээлжээ. Тоглолтын тасалбарыг 4000 иен буюу 90 мянга орчим төгрөгөөр борлуулж байгаа бол тоглолтын өдөр 4500 иенээр зарах гэнэ.