Улсын бүртгэлийн ерөнхий газрын ерөнхий газрын мэдээллээс харахад, 2013 онд 3200 гаруй хос гэр бүлээ цуцлуулж байсан бол 2023 онд 4700 гаруй хос гэр бүлээ цуцлуулсан байна.
Гэр бүл салалт ийн өсөхөд нөлөөлж буй зүйл нь, гэр бүлийн хүчирхийллээс гадна хоорондын харилцаа багасаж, цахим орчны хэт ихэссэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, орон зайнаас үл хамаарч, хоорондоо ярилцах бус утасны цаанаас бичдэг байдал харилцаанд сөргөөр нөлөөлдөг болсныг судлаачид онцолж байна.
Энэ талаар гэр бүл судлаач Н.Амарсанаа "Өнөөдөр бараг өрөөнөөс өрөөний хооронд юм авчруулахдаа утсаар ярих нь холгүй болчихоод байна. Тодруулбал, гэртээ байхдаа хоорондоо ярилцах бус утасны цаанаас харьцдаг байдал дэлгэрчээ. Гэр бүлийн амьд харилцааг бэхжүүлэх хамгийн чухал цагаа гар утсанд, цахим орчинд өнгөрөөх биш гэр бүлийн гишүүдтэй амьд харилцаа тогтоож, бие биенээ сонсох хэрэгцээ чухал байна” гэв.
Б.Наранчимэг