ВИДЕО: Улаан гэрлээр дүрэм зөрчиж орсны улмаас ноцтой осолд оржээ

ВИДЕО: Улаан гэрлээр дүрэм зөрчиж орсны улмаас ноцтой осолд оржээ

Манай Улсад зам тээврийн осол жилээс жилд нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2013 онд 18367 осол бүртгэгдэж байсан бол арван жилийн дараа буюу 2023 онд 25235 осол бүртгэгджээ.

Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдэл буюу эгнээ байр буруу эзлэх, уулзвар гарц нэвтрэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болдог гэсэн судалгааг мөн Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн зүүн талын авто зам дээр энэ сарын 13-ны өдөр ноцтой осол гарсан талаар бид мэдээлж байсан. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Тэгвэл энэ сарын 27-ны өдөр Саппорогийн уулзварт дахин нэг ноцтой осол гарсан нь ногоон гэрлээр дүрэм зөрчиж явсны улмаас осолджээ. Иймээс иргэд, жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байна уу.

Б.Наранчимэг