НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орно

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс буюу аравдугаар сарын 27-ны ням гарагаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж.

Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан юм. НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.