"Чингис хаан" музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүллээ

"Чингис хаан" музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүллээ

“Чингис хаан” үндэсний музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүлжээ. Ингэснээр тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл:

  • Ажиллах өдөр: Даваа – Ням гараг 
  • Амрах өдөр: Мягмар гараг
  • Ажиллах цаг: 09:00-17:00
  • Касс хаах цаг: 16:00

Ташрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаахыг анхаараарай. Мөн Музейн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ” гэж заасан байдаг.

ҮНЭ ТАРИФ:

  • Хүүхэд 0-16 нас /Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд/: Үнэгүй
  • Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
  • Оюутан /бакалавр түвшин/: 15000
  • Том хүн: 30000 төгрөг
  • Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг
  • Гадаадын иргэн: 30000 төгрөг
  • Гадаад хүүхэд: 15000 төгрөг

Эх сурвалж: "Чингис хаан" Үндэсний музей