"Бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна" гэж Боловсролын яамнаас мэдэгдлээ

"Бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна" гэж Боловсролын яамнаас мэдэгдлээ

Бие даалтын долоо хоногоор багш нарт цалин тооцохгүй гэдэг мэдээлэл худал  болохыг Боловсролын яамнаас мэдэгджээ.

Тодруулбал энэ сарын 28-наас сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж буй. Энэ долоо хоногт сурагчид танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм. Харин цахим сүлжээнд энэ хугацаанд багш нарт цалин тооцохгүй гэдэг мэдээлэл гарсныг Боловсролын яамнаас няцааж, "Бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна" хэмээн мэдэгдлээ.

Мөн багш, ажилтнуудыг бухимдуулах уг худал мэдээллийг түгээж, олон нийтэд ташаа ойлголт өгөхгүй байхыг уриаллаа.




Өнөөдөр туулай өдөр

43 минутын өмнө