БНСУ-д худалдаа эрхэлдэг монгол иргэдийн майхан хүчтэй шуурганд хийсч, эвдэрчээ

БНСУ-д худалдаа эрхэлдэг монгол иргэдийн майхан хүчтэй шуурганд хийсч, эвдэрчээ

Энэ сарын 23-нд БНСУ-ын Гангвондогийн зүүн эргийг хамарсан хүчтэй шуурганы улмаас тус улсад худалдаа эрхэлдэг Монгол иргэдийн майхан салхинд хийсчээ.

Тус улсын Донхэ гал түймрийн албаны мэдээлснээр, энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагийн орчимд худалдаа эрхлэгч монгол иргэдийн майхан салхинд хийссэн гэжээ. Ослын газарт очсон гал сөнөөгчид болон сайн дурын ажилчид дараагийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, шуурганд өртсөн иргэдэд тусламж үзүүлж, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн уг аймгийн хэмжээнд хүчтэй шуурганы улмаас зам тээврийн ослын 26, самбар унасан 3, бусад ослын 28 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн амь насаа алдсан осол ч гарчээ. Тодруулбал, Энэ өдрийн өглөөний 08:41 цагийн орчимд Гангвондо мужийн Сокчо хотын Сеорак уулын Улсан хадны ойролцоо 60 гаруй насны явган аялагч эмэгтэй унаж буй модонд цохиулж нас барсан бол 50-60 орчим насны хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. 

Эх сурвалж: News 1




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө