Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөх сонгогдлоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөх сонгогдлоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөх 88.5 хувийн саналаар сонгогдлоо.

О.Эрдэнэ-Өрнөх нь 1982 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засгийн онолын магистр, Английн Засгийн газрын тэтгэлгээр Йоркийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистраар тус, тус төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дональд Рамсфелдийн нэрэмжит тэтгэлгээр тус улсад суралцсан өндөр боловсролтой, оюунлаг төлөөлөгч юм.

Мөн 2021-2023 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн даргаар ажиллаж байсан билээ. 2024-2028 онд Аймгийн ИТХ-ыг тэргүүлэх их үйлсэд нь баяр хүргэж, амжилт хүсье!