БНСУ-д "Монгол соёлын тосгон"-ыг энэ сарын 25-нд нээхээр болжээ

БНСУ-д "Монгол соёлын тосгон"-ыг энэ сарын 25-нд нээхээр болжээ

БНСУ-ын Намянжү хотын Судонмён дахь Монгол соёлын тосгоныг энэ сарын 25-нд нээхээр болжээ. 

Монгол Соёлын тосгон нь 2000 онд аялал жуулчлалын Судон хотод Монголын уламжлалт соёлыг Солонгост танилцуулах зорилгоор нээгдсэн ч COVID-19 өвчний улмаас 2019 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Улмаар тус хотын захиргаанаас нэг тэрбум воны төсөв гаргаж, Монгол соёлын тосгоныг шинэчлэн зохион байгуулжээ. Мөн цаашид түүхийн танхим, экологийн танхим, соёлын туршлагын танхим, зоогийн газар, аялал жуулчлалын ухаалаг платформ, эрүүлжүүлэх алхалтын төв зэрэг туслах байгууламжуудыг бий болгохоор төлөвлөж байгаа аж.