ФОТО: Хил хамгаалах ерөнхий газар "Эх орны манаа" сониныхоо 84 жилийн ойн баярын дугаараа уйгаржин монгол бичгээр нийтэлжээ

ФОТО: Хил хамгаалах ерөнхий газар "Эх орны манаа" сониныхоо 84 жилийн ойн баярын дугаараа уйгаржин монгол бичгээр нийтэлжээ

Монгол  хэлний тухай хуулийг 2015 онд баталж, энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байгаа билээ. Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм. 

Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газар "Эх орны манаа" сониныхоо 84 жилийн ойн баярын 3126 дахь дугаараа уйгаржин монгол бичгээр нийтэлсэн байна. Энэ нь "Хүмүүн бичиг" сониноос гадна уйгаржин монгол бичгээр гарч байгаа анхны сонин гэдгээрээ онцлог юм.