ТЦА: Өнгөрсөн онд явган зорчигч өртсөн 1445 осол бүртгэгдсэнээс 83 хүний амь хохирчээ

ТЦА: Өнгөрсөн онд явган зорчигч өртсөн 1445 осол бүртгэгдсэнээс 83 хүний амь хохирчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар 21485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч өртсөн 1445 осол бүртгэгдэж, ослын улмаас 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтэж бэртсэн тоо мэдээлэл байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь хохирсон хүний тоо 4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 27 хувь өссөн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.

Иймээс явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал суулгах, явган хүний гарцаар гарч хэвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах, хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ”Ногоон гэрэл цагаан шугам” нэгдсэн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэлжээ.

Арга хэмжээний хүрээнд:

  • Иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  • Сургууль орчмын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр хяналт шалгалт хийх. Тухайн хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох
  • Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарсан үзлэг, шалгалтыг зохион байгуулах
  • Явган зорчигчид болон хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөж байна.

Тээврийн Цагдаагийн Алба