Хорват Улсад “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна

Хорват Улсад “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Хорватын Соёлын төвтэй хамтран Монголын соёл, урлагийг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээг 2024 оны арваннэгдүгээр сард Загреб хотноо зохион байгуулахаар болжээ. 

Үүнтэй холбогдуулан үзвэрийн хэсэгт гурван кино шалгаруулах аж. Улмаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас үзвэрийн хэсэгт гурван Монгол кино уран бүтээлийг сонгон шалгаруулах гэж байгаа аж.