Скай Хайпермаркет ХХК  ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа

Скай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт 2016 оноос эхлэн жижиглэн худалдаа болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж өдгөө 1400 үндсэн ажилтан, 4 салбар дэлгүүр, Имарт Онлайн, 1 түгээлтийн төвтэйгөөр хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Имарт нь  уур амьсгал, хүрээлэн буй орчин, хүнд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллах нь нэн чухал ач холбогдолтой гэдгийг ухамсарлан өнөөдрийг хүртэл хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

Бид үйл ажиллагаагаа сайжруулах, салбартаа манлайллыг түүчээлэх зорилгоор ISO 14001:2015 Байгаль орчны менежментийг тогтолцоо,  ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо зэрэг  олон улсын стандартыг сайн дурын үндсэн дээр нэвтрүүлэх ажлыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн зохион байгуулан ажилласан билээ. Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ 2024 оны 10-р сарын 23-ны өдөр гардан авлаа. Ингэснээр “Монгол хүн Та 100 наслаг” уриан дор ажилтандаа, нийгэмдээ, улс орондоо үнэ цэнийг бий болгох үндсэн зорилгоо биелүүлэхэд томоохон алхам хийж байгууллагынхаа боловсон хүчний эрүүл, аюулгүй байдлыг хангасан байгууллага гэдгээ бататгалаа.