Э.Шүтээн гэх монгол эмэгтэй ахалдаг Герман хамтлаг анх удаа Монголд тоглолтоо хийнэ

Э.Шүтээн гэх монгол эмэгтэй ахалдаг Герман хамтлаг анх удаа Монголд тоглолтоо хийнэ

Жазз хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Шүтээн Герман улсад жазз квартет хамтлаг байгуулан уран бүтээл туурвиж байгаа бөгөөд тус хамтлагийнхан анх удаа Монголд ирж, тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 11:00 цагаас Монгол улсын Консерваторид, оройн  21:00 цагаас “Fat Cat Jazz Club”-д тоглох хуваарьтай бол 30-ний өдөр нь "Гётё" сургуулийн 15 жилийн ойн баярт урилгаар оролцон Улсын Филармонийн тайзнаа тоглох аж.

Сонирхуулахад, Э.Шүтээний ахалдаг тус хамтлаг энэ оны дөрөвдүгээр сард Германы жазз хөгжмийн наадмаас “Оны шилдэг хамтлаг” шагнал хүртсэн бөгөөд 2021 онд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард найман бүтээлтэй “Rising sun” нэртэй анхны цомгоо гаргаж, Европын хотуудаар аялан тоглолт хийж эхэлсэн байна.