"Залуусын хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа" БХ-ын сайд С.Бямбацогт тодотголоо

"Залуусын хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа" БХ-ын сайд С.Бямбацогт тодотголоо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөр  /2024.10.23/ хуралдаан болсон.

Энэ үеэр гишүүд "Залуусын цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг алба хаах хугацаанд хөгжүүлж, мэргэжил олгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн эсэхийг тодруулахад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Залуусын хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа. Залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст суралцуулах зэргээр хэтдээ ажил, амьдралд нь хэрэг болох, боломж олгоход нь анхаарч, тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна" гэдгийг тодотголоо.