Хөлийн согог засах нумтай улавчийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Хөлийн согог засах нумтай улавчийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгсэл, хиймэл эд, эрхтэн үйлдвэрлэгч “Эрхэм чанар” үйлдвэрийнхэн хөлийн ул, тавхай хавтгайрсны улмаас үүдсэн согогийг засах зориулалттай нумтай улавч үйлдвэрлэж эхэлжээ.

Энэхүү улавч нь 3D хэвлэлттэй бөгөөд протезын сүүлийн үеийн шинэ загвар, технологиор үйлдвэрлэж буй тул хөлийн бүх төрлийн согогийг засаж, оношлох боломжтой гэнэ. Тухайлбал, хөлийн ул хавтгайрах эмгэг, урт богино хөл, Х, О хэлбэрийн гишгэлт засах, өсгий өлмийн өвдөлтийг намдаахад тодорхой хугацаанд өмсөж хэрэглэхэд үр дүнгээ өгдөг байна. 

Б.Наранчимэг