Тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлажээ

Тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлажээ

Хотын дарга нэгдүгээр орлогч Т.Даваадалай мпортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оргил ачаалалтай үеийн машины хурд явган хүний хурдад дөхөхөөр мөн  түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан байна. Нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэлд хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоол гаргасан гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж  нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн үзүүлэлттэй байна.  Мөн түгжрэлийн 5-10 хувь нь жолооч нарын хандлагын асуудал Зам дээр шууд зогсож, машинаа үлдээх, дүрэм зөрчдөг гэх мэт хувь хүний хандлага зуршлын асуудал байна” гэлээ. Мөн тэрбээр энэ үеэрээ "Дугаар олгоход руль нь зөв бол давуу эрх ОЛГОНО" хэмээсэн юм.