"Jet" скүүтер түрээсийн үйлчилгээгээ зогсоожээ

"Jet" скүүтер түрээсийн үйлчилгээгээ зогсоожээ

Халтиргаа, гулгаа эхэлсэн энэ үед скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ.

Энэ талаар Тэврийн цагдаагийн албанаас, “Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Удахгүй үйлчилгээгээ зогсооно” гэсэн юм. Тэгвэл "Jet" скүүтер түрээсийн үйлчилгээгээ зогсоож байгаа талаараа хэрэлэгчдэдээ мэдэгдсэн байна. Тэд мэдэгдэлдээ, "Скүүтерүүд дараа жил хүргтэл илүү сайжрахаар явлаа. Удахгүй эргэн уулзацгаая" гэжээ.