Бурхан башгийн “Эхийн ачийг хариулсан” өдөр өнөөдөр тохиож байна

Бурхан башгийн “Эхийн ачийг хариулсан” өдөр өнөөдөр тохиож байна

Намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон билээ.  Тэгвэл энэ жилийн “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ий өдөр тохиож байна. Уг өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өглөөний 06 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл  хурал номын үйл ажиллагаа зохион байгуулах аж.