СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасны уургыг татаж буулгах үедээ өндөр хүчдэлийн шугамны тогонд цохиулж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасны уургыг татаж буулгах үедээ өндөр хүчдэлийн шугамны тогонд цохиулж нас баржээ

Өчигдөр /2024.10.22/ Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алджээ. 

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгааг тус газраас мэдээлэв. Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.