Францын алдарт нарийн боовны “Paul” сүлжээ дэлгүүр Монголд салбараа нээнэ

Францын алдарт нарийн боовны “Paul” сүлжээ дэлгүүр Монголд салбараа нээнэ

Францын алдарт нарийн боовны сүлжээ дэлгүүр болох “Paul” манай улсад салбараа нээх гэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарсан.

Тэгвэл “Paul”-ын Монгол дахь салбарыг энэ долоо хоногийн сүүлчээр юм уу дараа долоо хоногт нээхээр төлөвлөж байна. Шинэ салбарын үйл ажиллагааг “Central tower”-т эхлүүлэх бөгөөд үйл ажиллагаагаа төлөвлөж, ажилчдаа сургалтад хамруулах зэргээр бэлтгэл хангаж байгаа аж.

Сонирхуулахад, “Paul” сүлжээ дэлгүүр нь 1889 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 55 орчим улсад нийт 800 гаруй салбартай. “Дахин давтагдашгүй жороор чанарын шаардлага хангасан круассан, макароныг Улаанбаатар хотдоо амтлах боломжтой боллоо” хэмээн “Paul”-ын Монгол дахь салбарынхан онцолж байгаа юм.

Б.Наранчимэг