“Эрдэнэт үйлдвэр” 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

“Эрдэнэт үйлдвэр” 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.5 сая мод тарьж, 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, тус үйлдвэр 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авчээ. Энэхүү аяны хүрээнд 3,5 сая гаруй мод тариалж, “Эрдэнэт” үйлдвэрийн Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвийг тус тус байгуулаад байна. Мөн бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийн хүрээнд: Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод, говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод, хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тус тус тарьж, арчлан ургуулахаар төлөвлөсөн аж.

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө