ВИДЕО: Энэ сарын 18-ны өдөр нээнэ гэж байсан “АСА” циркийн засварын ажил дуусаагүй тул ирэх сарын 20 хүртэл хойшилжээ

ВИДЕО: Энэ сарын 18-ны өдөр нээнэ гэж байсан “АСА” циркийн засварын ажил дуусаагүй тул ирэх сарын 20 хүртэл хойшилжээ

Асашёорюү Д.Дагвадорж “АСА” циркийн засварыг энэ сарын 18-ны өдөр /2024.10.18/ дуусгаж, нээнэ гэж мэдэгдсэн. Түүнийг ингэж мэдэгдсэний дараа олон нийтэд хүлээлт үүсч, шинэ циркийг нээгдсэн даруйд орж үзнэ гэж байв. Тэгвэл циркийн нээлт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Иймд, бид тус циркийн засварын ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

ВИДЕО

Өнөөдрийн байдлаар засвар болон цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.

Энд ажиллаж буй засварын ажилчид хэлэхдээ “ Арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нээж амжихгүй. Харин 20-ны хавьцаа нээх төлөвлөгөө байна. Засварын ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Барилгын материал цагтаа ирэхгүй байгаагаас шалтгаалан нээлт хойшилж байгаа” гэсэн юм. Харин Асашёорюү Д.Дагвадорж “ “АСА” цирк нь олон нийтийн бүx төрлийн үйл ажиллагааг зоxион байгуулаx 3400 xүний суудалтай, 6000-7000 xүн зогсоогоороо үзвэр үзэx боломжтой, ая туxтай орчныг бүрдүүлсэн байх болно” гэх мэдээллийг өгөөд буй юм.  Тэрбээр 2008 онд Үндэсний циркийг хувьчлан авч, “АСА” цирк болгон өөрчилсөн бөгөөд 2020 онд үйл ажиллагааг нь хаасан билээ. Ингэхдээ иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно гэж амлаж байсан юм.

Ямартай ч “АСА” циркийг энэ сарын сүүлээр нээхээр ажиллаж буй аж.

Б.Наранчимэг




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө