“Болор цом” яруу найргийн наадам Улс тунхагласны баяраар болно

“Болор цом” яруу найргийн наадам Улс тунхагласны баяраар болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадмын тов гарч, бүртгэл эхэлжээ.

Тодруулбал 42 дахь удаагийн наадмын эхний шатны шалгаруулалт ирэх сарын 22-нд, сүүлийн шатны шалгаруулалт 26-нд болох юм. Энэхүү наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2024 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ ирэх сарын 20-ны 20:00 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх эсвэл Монголын зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж илгээх юм. “Болор цом 42” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагыг тавьдаг билээ. Наадмын тэргүүн шүлэгч, “Болор цом”-ын эзэн ирэх сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Соёлын төв өргөөний тайзнаа тодрох аж.






Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө