Монгол залуус Унгарт буузны газар нээжээ

Монгол залуус Унгарт буузны газар нээжээ

Унгарт амьдардаг монгол залуус хамтран нийслэл Будапешт хотод буузны газар шинээр нээсэн талаар тус улсад амьдардаг иргэд мэдээлжээ. 

Будапешт хотын Дохаани гудамжинд нэг сарын өмнө нээгдсэн “Ganbuuz” нэртэй энэ газарт үхэр, хонь, гахай, тахианы мах болон ногоотой нийт зургаан төрлийн энгийн хийгээд мантуун бууз, пирожки, нийслэл салад, байцааны салад зэрэг дөрвөн төрлийн салатаар үйлчлэхээс гадна сүүтэй цай үнэгүй байдаг байна. “Ganbuuz” нь Будапешт хотод ажиллаж буй монгол хоолны хоёр дахь газар болж байна. Эхнийх нь болох “Mongolian Yurt Budapest” ресторан нь өнгөрсөн оны нэгдүгээр сард нээгдэж байсан. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө