Монгол хаадын үеийн түүхийн номыг Иран Улсад шинээр орчуулан гаргажээ

Монгол хаадын үеийн түүхийн номыг Иран Улсад шинээр орчуулан гаргажээ

Ираны Тегеран хотноо өчигдөр /2024.10.22/ Персийн эртний бичгийн дурсгалуудын нэг “The Great Mongol Shahnameh” зурагт номыг орчин цагийн перс хэлнээ орчуулан гаргалаа.

Эртний Персийн алдарт яруу найрагч Хаким Абул-Касим Фирдауси Тусигийн бичсэн “Шахнамэ” буюу хаадын тухай туульсаас сэдэвлэсэн “Great Ilkhanid Shahnameh” номыг “The Great Mongol Shahnameh”, “Demotte Shahnameh” гэж өөр өөрөөр нэрлэх бөгөөд энэ номд Персийн эртний хаадаас эхлэн Монголын эзэнт гүрний нэг хэсэг Ил хаант улс одоогийн Ираныг захирч байх үеийг дүрсэлсэн байдаг. Улмаар нэрт цуглуулагч, эрдэмтэн Аболала Соудавар нөхдийн хамт тайлбар ном бүтээж Ираны Үндэсний “Malek” номын сан, музейд нээлтээ хийжээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө