СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 49 настай эрэгтэй галд өртөн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 49 настай эрэгтэй галд өртөн нас баржээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө