Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг улираан томилохыг дэмжжээ

Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг улираан томилохыг дэмжжээ

Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлжээ. Улмаар санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжсэн байна. Иймээс саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ. Г.Өнөрбаяр нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар долоон жил, Завхан аймгийн Засаг даргаар хоёр дахь жилдээ ажиллаж буй юм.

Түүний товч намтрыг танилцуулбал,

БОЛОВСРОЛ

  • 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Сэтгүүлч мэргэжлээр
  • 2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрантур
  • 2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн докторантур
  • 2013 онд Японы Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийг магистрантураар тус, тус төгссөн.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

  • 2001-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд цагийн багш
  • 2003-2005 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дагалдан багш
  • 2005-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд багш
  • 2007-2009 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дэд профессор
  • 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2006-2007 онд Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга
  • 2008-2009 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн
  • 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга
  • 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга